top of page

"Эрүүл Мэндийн Салбарын Ёс Зүйн Асуудлууд" - Эрдэм Шинжилгээний Хурал

  • Writer: erkhesmaddox
    erkhesmaddox
  • Sep 10, 2024
  • 3 min read

Карнегийн Олон улсын ёс зүйн зөвлөлөөс 2024 оны 10 сарын 16-ны өдөр “Ёс зүйг чадавхижуулах нь” уриан дор Дэлхийн ёс зүйн өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэх юм. Тус өдрийг тохиолдуулан Монгол улсын гавьяат багш Х.Дамдинжавын нэрэмжит “Эрүүл мэндийн салбарын ёс зүйн асуудлууд” онол практикийн V хурлыг 2024 оны 10 сарын 16-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Анагаах ухааны ёс зүйн салбар нь бие даасан мэдлэгийн салбар болоод даруй 45 жилийн нүүрийг үзэж байгаа энэ үед эрүүл мэндийн салбарын ёс зүйн онол, практикийн асуудлуудыг судлах хэрэгцээ нэмэгдэж байна. Бид энэ удаагийн хурлаар эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудал бодлого, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, онолын суурь судалгааны түвшинд хэрхэн хөгжиж байгаад төвлөрч бид цаашид хэрхэн хөгжүүлэх тухайд олон талын, салбар хооронд нээлттэйгээр мэдлэг, туршлагаа хуваалцах юм.  


Зохион байгуулагч: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эрүүл мэндийн нийгмийн ажил нийгмийн ухааны тэнхим


             Хамтран зохион байгуулагч:


Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль

АШУҮИС-ийн Оюутны хөгжил удирдлагын газар


Хэзээ: 2024 оны 10-р сарын 16

Хаана:  АШУҮИС-ийн Оюутны соёлын төвд

           

Хамрах хүрээ:

Эрүүл мэндийн боловсрол олгодог төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнууд, багш, судлаачид


Нэг. Зорилго

Эрүүл мэндийн салбар дахь хувь хүн, олон нийт, мэргэжилтэн, судлаачид эрүүл мэндийн салбар дахь ёс зүйн асуудлуудыг судлан тодруулах, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх, шийдлийг эрэлхийлэн тодорхойлох, сайн туршлагыг сурталчлан таниулах, ажлын талбар хоорондын хийгээд мэргэжлийн салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх нь бидний энэ хурлын зорилго болно. 


Хоёр. Хурлын үндсэн чиглэл


  • Ёс зүйн үндэс – Анагаах ухааны боловсрол

  • Анагаах ухааны мэргэжлийн ёс зүйн боловсрол, дэлхийн чиг хандлага

  • Анагаах ухааны ёс зүйн албан ба албан бус сургалт, үр дүн

  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээн дэх ёс зүйн онцлог асуудлууд

  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчдийн болон эммнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудын  сэтгэл ханамж

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, харилцаа хандлага, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, шийдвэрлэх арга зам

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, түүний эрүүл мэндийн салбарт болон нийгэмд гүйцэтгэх үүрэг

  • Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар, хэсгийн хороодын үйл ажиллагааны сайн туршлага, үр дүн

  • Эмнэлгийн удирдах ажилтны ёс зүйн манлайлал, хамт олны соёлыг бүрэлдүүлэн бий болгоход гүйцэтгэх үүрэг

  • Судалгааны ёс зүй 


Гурав. Илтгэлд тавигдах шаардлага


Илтгэлийн хураангуйг монгол хэлээр, Arial фонт, үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай Single, тал бүрээс 2 см зайтай А4-ийн 1 нүүр (450-500 үг)-нд багтаан бичнэ. Бүтэц:

Илтгэлийн нэр: ТОМ ҮСГЭЭР БИЧНЭ

Илтгэгчдийн нэр, хаяг: Жишээ нь *Ц.Мөнхнасан1,  Р.Энхбат2

1АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, 

2Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв    

Үндэслэл

Судалгааны зорилго

Судалгааны материал, арга зүй

Судалгааны үр дүн (хүснэгт болон зураг оруулахгүй)

Дүгнэлт

Түлхүүр үгс: 3-5 үг байна.

Зохиогчийн мэдээлэл: Овог нэр, зэрэг цол, албан байгууллага, и-мэйл хаяг, холбогдох утасны дугаарыг бичнэ.


Сайн туршлагыг постер хэлбэрээр ирүүлнэ. Тавигдах шаардлага:

Постер нь монгол хэл дээр, PDF форматтай байна.

Слайдын хэмжээс: Өндөр 180см, өргөн 80см хэмжээтэй хөлтэй стэнд байдлаар хийнэ.

Слайдын дээд хэсэгт гарчгийг бичнэ. (BOLD CAPITAL үсэг, Фонт: Arial, Хэмжээ: 24)

Гарчиг нь Фонт: Arial, Хэмжээг тохируулан хийнэ. Доторх агуулга нь Фонт: Arial, Хэмжээ: хамгийн бага хэмжээ нь 10 байна.

Зохиогчийн нэр, харьяаллыг гарчгийн доор тодорхой бичнэ. (Фонт: Arial, Хэмжээ: 11).

Ирүүлсэн слайдыг эцсийнх гэж үзэх бөгөөд танилцуулах өдөр хүртэл нэмэлт өөрчлөлт оруулахгүй.

Дээрх хугацаанд слайдыг хэвлэн, хөлний хамт НЭМС-ийн 330 тоот өрөөнд авчирч өгнө. 


Дөрөв. Хурлын зохион байгуулалт


  • Хуралд оролцох илтгэлийг 2024 оны 09-р сарын 30-ны өдрийн 18:00 цаг хүртэл ethics-conference@mnums.edu.mn цахим хаягаар хүлээн авна.

  • Хуралд ирүүлсэн илтгэлийн хураангуй, сайн туршлага эмхэтгэлд хэвлэгдэнэ.

  • Хурал зохион байгуулах комиссоос хуралд хэлэлцэх илтгэлүүдийг 2024 оны 10-р сарын 7,8-ны өдрүүдэд сонгон шалгаруулж зохиогчдод мэдэгдэнэ.

  • Хурлыг 2024.10.16-ны өдөр цахим, танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулах ба хуралд оролцогчдод хурлын хөтөлбөр, цахим холбоосыг и-мэйл хаягаар илгээнэ.

  • Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 99869216, 88120923

  • Хуралд оролцогчдод ёс зүйн багц цаг олгоно.


Тав. Шалгаруулалт, шагнал урамшуулал


 Хуралд хэлэлцэгдсэн аман илтгэлүүдийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ. Үүнд:

Шинжлэх ухаанч байдал

Шинэлэг тал, практик ач холбогдол

Арга зүй

Үр дүн

Илтгэх ур чадвар

Аман илтгэлийн төрлөөр дараах байр эзлүүлнэ.


Тэргүүн байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал


Сайн туршлага, постер илтгэлүүдийг дараах шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ. Үүнд:

Дэвшүүлж буй үндэслэл

Шинэлэг тал, практик ач холбогдол

Үр дүн

Тогтвортой хэрэгжих боломж

          

        Постер илтгэлийн төрлөөр дараах байр эзлүүлнэ.

Тэргүүн байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал

Дэд байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал

Гутгаар байр 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал



                                                        



ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС




Comments


  • Facebook
  • Twitter
  • LinkedIn

©2024 by Erkhes-Erdenebaatar. Proudly created with Wix.com

bottom of page